Баталгаажуулалтын тэмдэг ашиглах заавар
Баталгаажуулалтын тэмдэг нь ISO 9001, ISO 14001, ISO 22000, ISO 45001, ISO/IEC 27001 зэрэг холбогдох менежментийн тогтолцооны стандартуудад нийцэж байгааг тогтоосон зөвхөн гэрчилгээ эзэмшигчдэд зориулагдсан болно. Баталгаажуулалтын тэмдэгийг ашиглах нь танай бизнесийг өсгөх сонирхолд нийцэх болно.
Баталгаажуулалтын тэмдэг татах
Танай байгууллагад олгогдсон стандартын баталгаажуулалтын тэмдгийг PNG хэлбэрээр татаж авна уу. Тэмдгийг дээрх зааврын дагуу, бүртгэлтэй гэрчилгээний дугаарын хамт ашиглана.
Баталгаажуулалтын тэмдэг харуулах нөхцөл
Премиум менежмент сертификейшн (PMC)-д бүртгэлтэй гэрчилгээ эзэмшигч нь баталгаажуулалтын тэмдэгийг дараах байдлаар ашиглаж болно.
Ашиглаж болох тохиолдол
- Баталгаажуулалтын тэмдэгийг бүртгэлтэй гэрчилгээний хамт олгодог.
- Баталгаажуулалтын тэмдэгийг гэрчилгээнд тогтоосон хүчинтэй хугацаанд ашиглах боломжтой.
- Баталгаажуулалтын тэмдэгтэй ижил өнгийн эсвэл зүгээр л Хар ба Цагаан өнгөний хослолыг ашиглана.
- Зар сурталчилгаа, бизнесийн сурталчилгааны материал, нэрийн хуудас, захидал харилцааны хуудас, оффисын дотоод засал, үзэсгэлэнгийн лангуу зэрэгт ашиглаж болно.
- Мөн бүртгэлтэй дугаарын хамт цахим мэдээллийн хэрэгслээр (жишээлбэл, видео сурталчилгаа, веб сайт, интернэт) ашиглаж болно.
- Тээврийн хэрэгслийн хажууд байгаа барааны тэмдгийн хамт хэрэглэж болно. Энэ тохиолдолд бүртгэлийн дугаарыг харуулах шаардлагагүй.
- Менежментийн тогтолцооны стандартыг иш татан тэмдэгтэй хамт хавсаргаж болно.
- Бүртгэлтэй хамрах хүрээг цахим мэдээллийн хэрэгслээр харуулах боломжтой.
- Бүтээгдэхүүний сав баглаа боодол дээрх мэдэгдэл эсвэл дагалдах мэдээлэлд тухайн гэрчилгээ эзэмшигч баталгаажуулсан менежментийн тогтолцоотой болохыг харуулж болно.
Ашиглаж болохгүй тохиолдол
- Бүртгэлтэй гэрчилгээний дугааргүй ашиглахыг хориглоно.
- Бүтээгдэхүүн дээр тэмдэг хэрэглэж болохгүй.
- Бүтээгдэхүүний сав баглаа боодлын аль ч түвшинд тэмдэг хэрэглэхгүй.
- Уншихад хэтэрхий жижиг тэмдэг ашиглаж болохгүй.
- Уншихад саад болох дэвсгэр дээр тэмдэг ашиглаж болохгүй.
- PMC нь тохирлын/зөвшөөрлийн мэдэгдлийн аливаа хариуцлагыг хүлээн зөвшөөрч буйг илэрхийлэх эсвэл санал болгох үүднээс тэмдэг ашиглах ёсгүй.
- Шинжилгээнд хамрагдсан, шалгагдсан, баталгаажсан бүтээгдэхүүний баталгаажуулалт/зөвшөөрөл гэсэн утгатай байдлаар тэмдэг ашиглах ёсгүй.
- PMC-д бүртгэгдээгүй аливаа компанийн нэрд тэмдэг ашиглахыг хориглоно.
- PMC-д бүртгэлтэй хамрах хүрээнээс гадуур бусад үйл ажиллагаа болон байршилд тэмдэг ашиглахыг хориглоно.
- Бүртгэгдсэн менежментийн тогтолцоонд бус, бүтээгдэхүүн/үйлчилгээг бүртгэсэн гэх төөрөгдүүлэхээр тэмдэг хэрэглэхгүй байх.
- Гэрчилгээ эзэмшигч өөрийн логоны хэмжээнээс том хэмжээтэй тэмдэг ашиглахыг хориглоно.
- PMC-ийн болон баталгаажуулалтын тогтолцооны нэр хүндийг унагах болон олон нийтийн итгэл найдварыг алдахад хүргэх байдлаар баталгаажуулалтын тэмдэг хэрэглэхгүй байх.
- Лабораторийн туршилт, шалгалт тохируулга, шалгалтын тайлан эсвэл гэрчилгээнд тэмдэг хэрэглэхийг хориглоно.
Бүтээгдэхүүний сав баглаа боодол дээрх мэдэгдэл
Бүтээгдэхүүний сав баглаа боодол дээрх мэдэгдэл нь бүтээгдэхүүнийг асгарах эсвэл гэмтээхгүй байхаар амархан салгаж авах боломжтой байна. Төрөл бүрийн шошго эсвэл таних тэмдгийг бүтээгдэхүүний нэг хэсэг гэж үзнэ. Гэрчилгээ эзэмшигч нь бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээг энэ аргаар баталгаажуулсан гэж ямар ч байдлаар илэрхийлэх ёсгүй.
Мэдэгдэлд дараах зүйлийг агуулна:
- a)Гэрчилгээ эзэмшигч таних тэмдэг (жишээ нь брэнд эсвэл нэр, лого);
- б)Менежментийн тогтолцооны төрөл (жишээ нь чанар, байгаль орчин) болон холбогдох стандартын төрөл;
- в)PMC-ийн нэр, лого;
PMC аудит хийх үедээ бүтээгдэхүүний сав баглаа боодол дээрх аливаа мэдэгдлийн ашиглалтыг шалгаж баталгаажуулна.
Дээр дурдсан агуулгаас өөр зүйлд ашиглах тохиолдолд гэрчилгээ эзэмшүүлэгчтэй урьдчилан холбоо барьж зөвшилцсөний дараа ашиглана уу. Хэрэв зөвшилцөлгүй буруу ашигласан үед баталгаажуулалтыг таслан зогсоох ба цуцлах магадлалтай.
PMC-д бүртгэлтэй гэрчилгээ эзэмшигчийн үүрэг
- a)Баталгаажуулалтын хамрах хүрээг багасгах үед зар сурталчилгааны бүх материалд өөрчлөлт оруулах.
- b)Гэрчилгээгээ түдгэлзүүлсэн эсвэл цуцалсны дараа PMC-ийн зааврын дагуу гэрчилгээ авсан талаарх лавлагаа агуулсан бүх сурталчилгааны материалыг ашиглахаа зогсооно.
Итгэмжлэлийн тэмдэг харуулах нөхцөл
Итгэмжлэлийн тэмдгийг ашиглах нь PMC-н шаардлагад нийцэж байгааг бид үнэлэх болно.
Ашиглаж болох тохиолдол
- Итгэмжлэлийн тэмдгийн загварыг бүртгэлтэй гэрчилгээний хамт өгсөн болно.
- Тэмдэгтэй ижил өнгийн эсвэл зүгээр л Саарал-Хар хослолыг ашиглана (зөвхөн хуулбар дээр зөвшөөрнө).
- Зар сурталчилгаа, бизнесийн сурталчилгааны материал, захидал харилцааны захидлын толгой, оффисын дотоод засал, үзэсгэлэнгийн лангуун дээр баталгаажуулалтын тэмдэгийг хамт ашиглаж болно.
- Баталгаажуулалтын тэмдэгийн хамт цахим мэдээллийн хэрэгслээр (жишээлбэл, видео сурталчилгаа, веб сайт, интернэт) ашиглаж болно.
Ашиглаж болохгүй тохиолдол
- Баталгаажуулалтын тэмдэггүйгээр итгэмжлэлийн тэмдгийг ашиглахгүй.
- Тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, туг дээр тэмдэг ашиглахыг хориглоно.
- Бүтээгдэхүүн дээр тэмдэг ашиглахыг хориглоно.
- Бүтээгдэхүүний сав баглаа боодлын аль ч түвшинд тэмдэг ашиглахыг хориглоно.
- Уншихад хэтэрхий жижиг тэмдэг ашиглаж болохгүй.
- PMC-д бүртгэгдээгүй аливаа байгууллагын нэрд тэмдэг ашиглахгүй.
- PMC-д бүртгэлтэй хамрах хүрээнээс гадуур бусад үйл ажиллагаа болон байршилд тэмдэг ашиглахыг хориглоно.
- Менежментийн тогтолцоонд бус, бүтээгдэхүүн/үйлчилгээнд олгосон мэт төөрөгдүүлэхээр тэмдгийг хэрэглэхгүй байх.
- Гэрчилгээ эзэмшигч өөрийн логоны хэмжээнээс том хэмжээтэй тэмдэг ашиглахыг хориглоно.
- Нэрийн хуудас дээрээ тэмдэг ашиглахыг хориглоно.
- Лабораторийн туршилт, шалгалт тохируулга, хяналтын тайлан эсвэл гэрчилгээнд тэмдэг хэрэглэхийг хориглоно.
- Ямар нэгэн байдлаар эргүүлсэн, гажуудуулсан, шахагдсан, сунгасан тэмдэг ашиглахыг хориглоно.
- Уншихад саад болохуйц дэвсгэр дээр тэмдэг ашиглахыг хориглоно.
- Итгэмжлэлийн байгууллага тохирлын/зөвшөөрлийн мэдэгдэл аливаа хариуцлагыг хүлээн зөвшөөрч буйг илэрхийлэх, санал болгох үүднээс тэмдэг ашиглахыг хориглоно.
PMC-ийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээгээ түдгэлзүүлсэн эсвэл цуцалсны дараа PMC-ийн зааврын дагуу итгэмжлэлийн тэмдгийг агуулсан бүх сурталчилгааны материалыг ашиглахаа зогсооно.
Тайлбар: IAF MLA тэмдгийг PMC-д бүртгэлтэй гэрчилгээ эзэмшигч ашиглахгүй.
Буруу ашигласан тохиолдолд авах арга хэмжээ
Энгийн буруу ашиглалт
Гэрчилгээ эзэмшүүлэгчээс тухайн буруу ашиглагдсан мэдээллийг нэн даруй татан авах ба буруу ашиглалтыг залруулах хүртэл баталгаажуулалтыг түр зогсоох арга хэмжээ авч болно.
Залруулга хийгдээгүй тохиолдолд
Хэрэв тохирсон хугацаанд залруулах арга хэмжээг авахгүй байх тохиолдолд гэрчилгээг цуцлах магадлалтай.
Нууцаар буруу ашиглах
Залруулахгүйгээр ба нууцаар буруу ашиглах тохиолдолд цуцлах шалтгааныг мэдэгдэж гэрчилгээг цуцална. Баталгаажуулалтыг албаар буюу анхааралгүйгээс буруу ашигласан тохиолдолд нууцаар үйлдсэн гэж үзэх ба энгийн алдааг давтамжтай гаргах үед мөн адил тохирох арга хэмжээг авна.
Хууль зүйн арга хэмжээ
Шаардлагатай бол хуулийн дагуу арга хэмжээг авах болно.
Баталгаажуулалтын гэрчилгээг ашиглах
Гэрчилгээ эзэмшигчийн үйлчлүүлэгч баталгаажуулалтын гэрчилгээг шаардах тохиолдолд гэрчилгээг хуулбарлаж олгож болох ба хуулбарласан гэрчилгээг буруу ашиглахаас сэргийлэхийн тулд гэрчилгээний хуулбар гэдгийг тодорхой тэмдэглэж өгөх хэрэгтэй.




