Шударга байдлын бодлого
Баталгаажуулалтын үнэлгээг хараат бус, шударга байлгаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нууцлалыг хамгаалан, алагчлалгүй ажиллах нь Premium Management Certification-ийн үндсэн амлалт.
Шударга үнэлгээ
Баталгаажуулалтын үнэлгээг олон улсын стандарт, зарчмын дагуу хөндлөнгөөс, шийдвэр төгс байдлаар тогтооно.
Ашиг сонирхлын зөрчилгүй
Гагцхүү хуульд захирагдаж, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйл ажиллагаа явуулна.
Нууцлал хамгаална
Харилцагчийн нууцыг хууль, стандартын хүрээнд хамгаалж, хариуцлагатай ажиллана.
Алагчлалгүй хандлага
Ажилтан, үйлчлүүлэгч, харилцагч нэг бүртэй нээлттэй, тэгш нөхцөлд, харилцан итгэлцлээр ажиллана.
«Премиум менежмент сертификейшн» ХХК нь хүсэлт гаргагч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь холбогдох стандартын шаардлагад нийцсэн байдлын баталгаажуулалтыг холбогдох олон улсын стандарт, зарчим, хэм хэмжээний дагуу хөндлөнгөөс тогтоох үйл явцад байнгын хяналт тавьж, уг үнэлгээг шударга байлгахад шийдвэр төгс байж өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд баталгаажуулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.
«Премиум менежмент сертификейшн» ХХК нь баталгаажуулалтын үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн хувьд эрх үүргээ биелүүлэхэд ёс зүйт манлайллаар үлгэрлэн итгэмжлэгдсэн бүрэн эрх болон харилцагч байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, гагцхүү хуульд захирагдан аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид тэдгээрийн нууцыг хууль, стандартын хүрээнд хамгаалж ажиллана.
«Премиум менежмент сертификейшн» ХХК нь аливаа хууль бус явдалтай эвлэршгүй байж, нээлттэй тэгш нөхцөлийг ханган ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгч, харилцагч нэг бүртэй алагчлалгүй харилцан итгэл үзүүлж хамтран ажиллана.