Маргаан, гомдлыг шийдвэрлэх
Премиум менежмент сертификейшн (PMC) нь харилцагч болон үйлчлүүлэгчээс ирсэн маргаан, гомдлыг хүлээн авах, бүртгэх, үнэлэх, холбогдох арга хэмжээг авч шударга, хараат бус, нууцлалыг хадгалан шийдвэрлэж баримтжуулдаг. Энэхүү үйл явц нь аливаа маргааныг шийдвэрлэх, гомдлыг барагдуулах бүх тохиолдолд хэрэгжинэ.
Хаана хандах вэ
Аливаа маргаан, гомдлыг дараах сувгуудаар хүлээн авна.
Шийдвэрлэлтийн зарчим
Шударга, ялгаваргүй
Хүсэлт хүлээн авах, судлах, шийдвэр гаргах бүх шатанд гомдол/маргаан гаргагчийн эсрэг ялгаварлахгүй, аль нэг талын давуу байдлыг ашиглахгүй, мөрдөгдөж буй стандарт, хууль тогтоомжийг баримтална.
Хараат бус томилгоо
Шийдвэрлэх ажилтныг аудит гүйцэтгэсэн болон баталгаажуулалтын шийдвэр гаргасан хүмүүсээс өөр, тухайн асуудалд шууд холбогдох зөрчилгүй хүнээр томилно. Талууд томилогдсон ажилтнаас татгалзах эрхтэй.
Нууцлал хадгалагдана
Гомдол гаргагч болон түүний асуудалд холбогдолтой нууцлалын шаардлагыг хангана. Асуудлыг олон нийтэд мэдээлэх эсэх, ямар хэмжээнд мэдээлэхийг талуудтай тохиролцон тодорхойлно.
Маргаан шийдвэрлэх
- 1
Маргааныг info@pmcert.mn, веб сайт, утас, биетээр эсвэл албан бичгээр хүлээн авна; чанарын менежер нэгтгэн бүртгэж баримтжуулна.
- 2
Баталгаажуулалтын алба маргаан ямар үйл ажиллагаатай холбоотойг тодорхойлж, баталгаажуулалттай холбоотой бол «Үл тохирол, залруулах арга хэмжээ»-ний бүртгэлд давхар бүртгэнэ.
- 3
Чанарын менежер хүлээн авсныг ажлын 3 хоногт үйлчлүүлэгч болон холбогдох талд нотолж мэдэгдэнэ.
- 4
Гүйцэтгэх захирал зөрчилгүй ажилтныг маргаан шийдвэрлэхээр томилж, маргалдагч талд мэдэгдэнэ.
- 5
Томилогдсон ажилтан нотлоход шаардлагатай бүх мэдээллийг цуглуулж, судлан шалгаж, өмнөх ижил төстэй маргааны үр дүнг харгалзан хянана.
- 6
Барагдуулсан тухай тайланг албаны даргад танилцуулна; маргаанд өмнө оролцоогүй Гүйцэтгэх захирал дүн шинжилгээ хийж, хянаж батална.
- 7
Чанарын менежер эцсийн албан ёсны шийдвэрийг маргаан үүсгэгчид хүргүүлж, бүртгэлд орсон үл тохирлыг хаана. Шаардлагатай бол шударга байдлын хороогоор шийдвэрлүүлнэ.
Гомдол шийдвэрлэх
- 1
Гомдлыг info@pmcert.mn, веб сайт, утас, биетээр эсвэл албан бичгээр хүлээн авна; чанарын менежер нэгтгэн бүртгэж баримтжуулна.
- 2
Баталгаажуулалтын алба гомдол ямар үйл ажиллагаатай холбоотойг тодорхойлж, баталгаажуулалттай холбоотой бол «Үл тохирол, залруулах арга хэмжээ»-ний бүртгэлд бүртгэнэ.
- 3
Чанарын менежер хүлээн авсныг ажлын 3 хоногт үйлчлүүлэгч болон холбогдох талд нотолж мэдэгдэнэ.
- 4
Гомдол баталгаажуулагдсан үйлчлүүлэгчид холбогдолтой бол баталгаажуулсан менежментийн тогтолцооны үр нөлөөг харгалзан шалгаж, нотолгоотой гомдлыг тухайн үйлчлүүлэгчид зохих хугацаанд тавина.
- 5
Гүйцэтгэх захирал зөрчилгүй ажилтныг томилж, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Гаргагч татгалзах эрхтэй.
- 6
Томилогдсон ажилтан бүх мэдээллийг цуглуулж, судлан шалгаж нотолж, шаардлагатай залруулах арга хэмжээ авна; нууцлалын шаардлагыг хангана.
- 7
Барагдуулсан тайланг албаны даргад танилцуулна; өмнө оролцоогүй Гүйцэтгэх захирал батална. Эцсийн шийдвэрийг гомдол гаргагчид хүргүүлж, шаардлагатай бол шударга байдлын хороогоор шийдвэрлүүлнэ.
Норматив эшлэл
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай Монгол улсын хууль.
- MNS ISO/IEC 17021-1:2020 — Менежментийн тогтолцооны аудит болон баталгаажуулалт явуулдаг байгууллагад тавигдах шаардлага.
- MNS ISO/IEC 17065:2013 — Бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага.
- MNS ISO 9001:2010 — Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага.